2012-11-26
Ганцхан надад ирсэн зовлон биш дээ, ямар

...Хогийн цэг рүү машинууд хог хаяхаар явна. Харин зарим хүмүүс идэх хоолоо олохоор алхана. Өмхийрч, ялзарсан үнэр дунд ганц үмх махны төлөө хог түүнэ. Голын хүйтэн жаварт хацраа хайруулан түүнэ. Нус, нулимс нь гоожсон багачууд ээж, аав, ахыгаа даган хог ухна. “Ээжээ
энэ болох уу” гэж бээрсэн гараараа лаазыг авна. Тэд ийм тавиландаа эвлэрчихсэн. Өглөө ирэх
хогийн машиныг хүлээхдээ өдөр болгон ухдаг хогоо дахин ухна. “Бидэнд хэрэг болчих зүйл гарах болов уу” гэж дахин дахин малтана. Цэцэрлэг, сургуулийн насны 40 гаруй хүүхдүүд тэнд өдрийг өнгөрөөнө. Тэдний нүд мөнгө болох хоёрдогч түүхий эдийг хайна. “Энд тэнд байна уу, хэдэн төгрөг болгочих юмсан” гэсэн бодолд автана. Энэ бол Биогийн хогийн цэг дээрх амьдрал...

Бичсэн: amitaba | цаг: 14:58 | бодрол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Новшийн хэдэн улс төрчид нүдэн дээр хагартлаа баяжлаа. Тэд айлын хоногий хоолыг булаадаг аа даан ч мэдэхгүй
Бичсэн: dadido цаг: 22:04, 2012-11-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax