2008-12-03
29-р сургууль

                                          Жирийн хүүхдүүдээс ч илүү сурах эрмэлзлэл тэдэнд бий 

 

     Энгийн сургуультай адил шат, хана, толь, жижүүр ... гээд л бусдаас ялгагдах зүйлгүй. Харин коридорт  тааралдах хүүхдүүд нам гүмхэн бөгөөд хоорондоо дохиогоор харилцана. Энэ бол сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургууль билээ.

БСШУ-ы харьяа 29-р сургууль нь 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд амьдардаг сонсгол хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулж үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль юм. ХБИ-д зориулсан нийт 6-н тусгай сургууль байдаг. Үүнээс 2-нь л улсын хэмжээнд  үйл ажиллагаа явуулдаг байна.

Нэгэн ангийг сонгон ороход тохилог цэвэрхэн бөгөөд угаалтуур, ус буцалгагч түүний дэргэд аяга бас ганц компьютер харагдана. Хувцасны өлгүүрт сольсон хувцасаа эвхээд торонд хийгээд өлгөчихсөн. Сурагчид нь П хэлбэрээр зассан ширээнд гурав гурваараа сууна. Харин ганц хүүхэд л багшийн урд талын ширээнд суух бөгөөд тэрээр идэвхи чармайлттай ч хичээлдээ ер сайжирдаггүй гэж багш нь хэллээ.” Эдгээр хүүхдүүдийн үгийн баяжилт, ойлгоц, хийсвэр сэтгэлгээ сайн  хөгжөөгүй  тул юмыг харснаараа хүлээж авдаг.  Гэвч харааны хөгжил сайтай  учир  бидний олж хараагүй, бүр огт анзаардаггүй зүйлийг ч ажигласан байдаг”  гэж Монгол хэл, уран зохиол, хэл заслын багш М.Ариунзул хэллээ.

Монгол хэлний хичээл дээр багш нь үйл хөдлөлтэй зураг харуулан, өгүүлбэр хэлүүлэх аж. Чив чимээгүй орчин ноёлоход, хажуу эгнээнд суух сурагч багшаа би хэлье хэмээн дугарах нь хэл яриагаар анх харилцаж эхэлсэн үеийг мэдрүүлэх шиг. Аав хүү 2 түлээ хөрөөдөж байна хэмээх өгүүлбэрийг дохионы хэл хослуулан зөв хэлэхийг хичээн, амаа томоор ангайн, Аааав хүү хоёл түлээ хөлөөдөж ббайна гэлээ. Багш нь зөв хэлээрэй  гэхэд нь дахин алдахгүй хэлэхийг эрмэлзэж байлаа.

Тус  сургууль нь бусад ерөнхий боловсролын сургуулийг бодвол тасралтгүй үйл ажилгаатай тул хөрөнгө мөнгөний асуудал их үүсдэг байна. Захирал Ц.Гэлэгжамц хэлэхдээ: “Манай сургууль нь орчин үеийн тусгай хэрэгцээт боловсролын орчинг бүрдүүлэхийг эрмэлздэг ч техникийн шинэчлэл хийх  шаардлагатай байгаа юм. Мөн  урьд нь тусгай сургуулийн багшийг Орос Унгарт бэлддэг байсан. Гэтэл 90-ээд оноос гадаадад багш бэлтгэх асуудал зогссон. Тиймээс бид өөрийн орны сургууль төгсөгчдийг сургаж багш болгодог.  Багш нарыг дахин сургах, тусгай хэрэгцээт боловсролын арга зүйд мэргэшүүлэх шаардлага гарч ирж байгаа юм. Үүнд төрийн бодлого зохицуулалт хэрэгтэй дээ” гэлээ.

Үлдэгдэл сонсголтой хүүхдүүд нь чихэндээ сонсголын аппарат зүүсэн байх бөгөөд уг аппаратыг нь Шведийн хөрөнгө оруулалтаар хүүхдүүдэд үнэгүй тараажээ. Энгийн хүн түүнийг зүүгээд, сонсоход чих дэлсдэх шиг чанга байлаа. Ийм аппаратыг зүүчээд, тэд хичээлээ сайн сурах, ойлгох чин эрмэлзлэлтэйгээр багшийг юу хэл гэнэ, яг л дуурайж хэлэхийг оролдоно. Мөн тэд хамт байхдаа инээд хөөрөөр дүүрэн бялхаж, энэ тэрүүгээр гүйж харайн бие биетэйгээ тоглон наадна.

Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг ердийн цэцэрлэг сургуульд хамруулна. Харин хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  тусгай сургуульд хамруулна гэж Боловсролын хуульд заасан байдаг. Гэтэл тус сургуульд  хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус цөөнгүй сурдаг юм байна. .

Тэд бас зураг зурах авъяастай, том жижиг гэрүүд, өргөн гол, өндөр уул, том морь, хонины хашаа гэх мэт зурсан зургуудаа ханандаа өлгөжээ. Тэдний дундаас гурван гэрийг зэрэгцүүлэн зурсан зураг анхаарал татаж байлаа. Түүнийг зурсан сурагч “ Энэ бол аав ээж бид гурав. Бид хэзээ ч салахгүй энэ гурван гэр шиг байх болно” хэмээн итгэлтэйгээр бардам хэлсэн юм.

Бага ангийн багш Э.Шүрэнцэцэг “Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд авиа таниулж, хэлж, уншиж сургахад багшаас маш их хөдөлмөр шаарддаг. Заасан бүгдийг сурах хүүхэд байхад, огт сурахгүй хүүхэд ч бий. Ер нь бол бид хүнд нөхцөлд ажилладаг ч зуу гаруй мянган төгрөгийн цалинтай. Тэгтэл солонгост ийм чиглэлээр ажилладаг багш нар сая хол гаргаж авдаг юм билээ.  Мөн Төрийн байгууллагуудаас хүмүүс ирж, янз бүрийн юм амлаад явдаг ч биелдэг амлалт нь ховоргэж ярилаа.

 

Багш нь хичээлээ үргэлжлүүлэн Та нар хаана сурдаг билээ гэж асуухад Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29р сургуульд сурдаг гэж дохиогоороо хэлэх хэд нь дохиж,  ярих нэг нь ярьж байлаа.

 

Энгийн хүмүүстэй зэрэгцэн сургуульд сурах хэцүү ч Б.Туул үүнийг даван туулжээ. Тэрээр  МУИС-ийг түүхийн багш мэргэжлээр төгсч, өөрийн сургуульдаа багшилж байгаа юм байна. “Эхний нэг хоёр жил хамт олондоо дасахад маш хэцүү байсан. Надад  уйлмаар дуулмаар ч үе байсан. Гэхдээ дохиогоор ярина гэдэг бас нэг соёл шүү дээ . Бид чинь зөвхөн сонсч, ярьж  л чадахгүй болохоос бусад бүх зүйлийг хийж чадна” хэмээн итгэлтэйгээр хэлсэн юм. 

ИДС-д ороход нь сурагчидаа дэмжихийн тулд  6-р ангиас үлдэгдэл сонсголтой сайн хүүхдүүдээ нэг анги болгодог байна.

11-б ангийн сурагч Н.Адъяабилэг “ Би ИЗИС-д аялал жуулчлалын мэргэжлээр сурах зорилготой байгаа. Гэхдээ ХБИ-д зориулсан шалгалт болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт байхгүй юм билээ” гэж харамсангуй ярьсан юм.

Мөн энэ хичээлийн жилээс модон эдлэлийн мужаан, хоол үйлвэрлэл, үсчин гоо засал, оёдол эсгүүр гэсэн дөрвөн мэргэжлээр анхан шатны сургалт явуулахаар төлөвлөсөн байна.

 

Бичсэн: amitaba | цаг: 14:04 | сурвалжлага
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(38)
Сэтгэгдэл:


cain bainuu mng enhjargal gedeg minii nz concgolin bersheeltei bi tvvntei naizlaad 2 jil blj bna ene hugatssand bagaq dohini hek cupcaan odoo vvneec ilvv ixiig mdj cupahig xvcej bna odoo naiz bid 2 maani baga angiin bagshaap 3 daxi jildee cypaltsah gj baigaa cupguulia togcwl xamtaa 29d bagshlah xvcel conipholtoi baigaaa.
Бичсэн: enhjargal (зочин) цаг: 13:21, 2014-06-08 | Холбоос | |


ahgiin anxnii bagsh narantua 1984oni ob surdag nadad a vseg xuruunii vseg zaaj ugsun mash ix bayarlala undur goolig bgsh baisan odoo xugshirsun targalsan duulsan narantuya bagshaa ta xaana yvna chimeegui suragui baina busad bagsh bodvol ta iluu sain zaadag shine vg yarahi xicheel sonsgoliin xicheel uigagui zaadag super bagsh tnii achaar niigemd sanaa zovoltgui amar yvj bna angiin bagsin angid orson aztai tandaa talarxay xairtai bags b. naratuyad
Бичсэн: Зочин цаг: 14:56, 2013-11-11 | Холбоос | |


Нээрээ л чимээгүй орчин байсан шүү.
Сонсголгүй атлаа их сургууль төгссөн хүүхэд байдаг юм. Дүүгийн маань ангийн нэг охин байдаг, тэр 2 ярилцсаар байгаад дүү харин дохионы хэл сурчихсан байсан. Нөгөө дүү маань энэ сургуульд ажиллаж байгаа. Энэ нийтлэлийг уншаад дүүгээрээ бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна шүү.
Бичсэн: Zurai цаг: 11:09, 2013-10-22 | Холбоос | |


sain baitsgaan uu.nmg altanbagana gedeg.minii huu oi 4sartai.ochigdor bi huugee torolhiin sonsgolgui gedeg medeeg emchees sonsloo.ene medee tenger burheh shig sonsogdloo.bi urid n iim zuil sonsoj baigaagui blhoor tgd odoo haashaa yuruu handahaa medehggui bna.ta buhend sain meddeg emneleg baidag bol heleed ogooch.bi odoo yu hiih estoi ve.herwee medeelel baiwal a_manduul@yahoo.com ruu bicheed ogooch
Бичсэн: zochin цаг: 21:15, 2013-10-21 | Холбоос | |


29 r surguuliin buh bagsh nar bolon ajilchidad mash sain uil hiij yvdagt n ooriin setgeliin zugees bayrlalaa gj helii.ta buhnii ariun uils delgereh boltugai
Бичсэн: irgen (зочин) цаг: 21:05, 2013-10-21 | Холбоос | |


Сайн байцгаана уу би бас дохионы хэл сурмаар байна сургалтын төв гэж байдаг уу надад туслаач
Бичсэн: Зочин цаг: 14:09, 2013-03-04 | Холбоос | |


миний бие МУБИС-д суралцдаг 29-р сургуулийн сурагчдад чин сэтгэлээсээ чадах бүх зүйлээрээ тусалмааар байна хэрхэн яаж эдгээр хүүхдүүдэд туслах вэ туслахын тулд нэн түрүүнд дохионы хэл сурч та нарынхаа юу бодож хүсэж явдгийг мэдмээр байна надад тусалж болох уу
Бичсэн: Зочин цаг: 14:33, 2012-09-08 | Холбоос | |


Ene bulan ajillaj bval nadaa hariu bicheerei.Minii huu Profound deaf buyu 90dbl-110 dbl iin sonsgoliin buuralttai.Bi huugee torson tsagaas ni ehelj uigagui ajillaj bgaa.Nadaa sudalj, ajillaj, unshij, medsen zuil mash ih bnaa.Manai ger buld urd ni sonsgoliin berhsheeltei hun baigaagui e.Ene bol tsoo shine ertonts.Hamgiin chuhal heleh geed bgaa zuil bol SONSOJ CHADAHGUI TOROLHIIN DULII HUMUUS SHINE UEIIN TEHNICK TEHNOLOGIIN TUSLAMJTAIGAAR JIRIIN HUNEES ILUU HEDEN HELEER CH YARIJ CHADNAA.Hamgiin gol ni uigagui ajillagaa l shaardanaa.Nadaa helj yarij hiih ih zuil bnaa.Nadtai holboo barihiig husvel chingilteiduureg@yahoo.com ruu zahia bicheerei.Thanks.
SONSGOLIIN BERHSHEELTEI HUUHDUUD IH DEED SURGUULID CHOLOOTEI SURCH BOLNOOO.TED MASH IH CHADVARTAI.
Бичсэн: Гантуяа (зочин) цаг: 14:32, 2011-10-30 | Холбоос | |


Sain bnuu 29tei holbootoi hun buriin mendiig medey ee....
amitaba gej hen be hariu
Бичсэн: Anja цаг: 17:09, 2011-10-28 | Холбоос | |


шинэ санаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн асуудлаар шинэ санаа, өнцөг байвал надтай холбогдоорой.
Бичсэн: amitaba цаг: 18:04, 2011-06-30 | Холбоос | |


Баярлалаа
Сэтгэгдэл үлдээсэн бүх хүмүүст баярлалаа
Дээрх сургуулийн талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн та бүхэнд баярлалаа
Бичигч би бээр олон талыг харж, судалгаа хийж байгаа юм шүү. Дээрх сурвалжлага бол тухайн агшныг харуулсан дүрслэл байгаа юм. Үүнд би ямар нэгэн дүгнэлт өгөхгүй. Миний бичсэнийг уншаад хүн бүр өөр өөрийн байр сууриа илэрхийлж байгаад баяртай байна.
Бичсэн: amitaba цаг: 18:02, 2011-06-30 | Холбоос | |


хүн хүний төлөө явна гэдэг сайхан шүү чамд амжилт хүсье
Бичсэн: Би зүгээр л бичмээр байна цаг: 21:15, 2011-06-22 | Холбоос | |


sain bna uu bi zahiraltai ni holboo barimaar bna tuslaach
Бичсэн: Зочин цаг: 13:08, 2011-06-22 | Холбоос | |


сайн байцгаана уу? би мубис-т сурдаг 3-р курс 29-р сургууль дээр очиж үзсэн үнэхээр өрөвдөлтэй хүүхдүүд байсан. гэвч тэд сурах чин хүсэлтэй хүүхдүүд байсан.
Бичсэн: бадамаа (зочин) цаг: 21:39, 2011-05-30 | Холбоос | |


mka
bagsh nar muu bn d hicheel zaadaggui эргэлзэх
Бичсэн: Зочин цаг: 23:58, 2011-05-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax