2010-11-10
600 тэрбум ам.доллар Монголд хэрхэн нөлөөлөх вэ

АНУ 600 тэрбум ам.доллар хэвлэж, Сангийн яамны бонд худалдан авах гэж байна. Энэ нь олон улсын түвшинд эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч Сенатын танхим батлах хандлагатай байна. Хэрэв 600 тэрбум ам.долларыг гүйлгээнд гаргавал дэлхийн болон монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэгээс тодрууллаа.

-АНУ 600 тэрбум ам.долларыг гүйлгээнд гаргах гэж байна. Энэ нь дэлхийн болон монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-600 тэрбум ам.доллар хэвлэнэ гэдэг нь бөөн луйвар. Гэхдээ цаас хэвлээд бараа авна гэдэг гайхамшигтай бизнес. Үүнээс болж ам.долларын ханш унах нээ. Чамд ам.доллар байвал өөр валют болго. Тэгээд ам.доллараар зээл ав. Ханш унахаар нь зээлээ төл.

-Сайхан бизнес гарч ирэх нь ээ?

-Яана даа валютийн дайн болох нь.

нэ нь хөгжиж буй  улсуудад яг яаж нөлөөлөх бол?

-Том жижиг гэлтгүй бүх улс хохирно.  Өөрийн валютийн  ханш  өсч, импортын бараа хямдарна. Энэ нь үйлдвэрлэгчдэд хүнд  тусна.  Импортын бараа хямдарвал ядуучуудад сайн. Гэхдээ АНУ боловсруулах үйлдвэрлэлээ алж байгаа юм. Үүнээс болж ажилгүйдэл, ядуурал нэмэгдэнэ шүү дээ. Мөн  төсвийн орлого нь багасана. Харин зэс, түүхий эдийн үнэ өснө. Ам.доллараас зугтаасан мөнгө түүхий эд , гадаад орны хувьцааг  ч авна.

-Эрсдэлтэй алхам хийж, шидэт эдийн засаг”-ийг ашиглаж байна гэсэн үг үү?

-Тийм. Нэг  үзүүлэлт муудахаар зарим нь сайжраад л. Хатуу хууль ч алга. Хэн ч үүнийг тааж чадахгүй.  АНУ байр сууринаасаа татгалзаж ч магадгүй. Үүнээс болж дэлхийн эдийн засаг хямарвал эцэстээ АНУ-д ашигггүй.

-600 тэрбум ам.долларыг гаргах нь дэлхийн улсуудад хохиролтой. Эцэстээ АНУ-д  ч ашиггүй. Тэгээд яагаад үүнийг гүйлгээнд гаргах гээд байгаа юм бол?

-Энэ нь богино хугацаанд хоёр  давхар ашигтай. Ам.доларын ханш унаж, зээлийн хүү буурч, зээл нэмэгдэж, эдийн засаг сэргэхэд дэм болно. Хоосон цаасаар бараа сольж авна. Байдал ийм дээрээ тулбал бүх орон валютын ханшаа унагана. Доллар худалдаж авч, гаалийн татвараа нэмнэ. АНУ-ийн бараанаас өндөр татвар авбал АНУ-ийн үйлдвэрлэл зогсоно. Энэ үед буруугаа АНУ ойлгох байх даа.

- Ийм зүйлийг АНУ ойлгохгүй байна гэдэг нь хачин юм?

йлгож байгаа. Дотооддоо эсэргүүцэлтэй байгаа ч Хятадаас болж энэ л дээ. Тэд Юаны Ханшаа чангаруулахгүй гүрийгээд байх юм. Энэ нь айлгах арга байж болно.

Энэ талаар зарим мэргэжилтнүүдээс байр суурийг нь тодрууллаа. 

Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал:

“Долларыг их хэмжээгээр хэвлэх нь ханш унахад нөлөөлдөг. Гэхдээ доллар дэлхийд хүчтэй валют учраас энэ нь түр зуурын төсвийн алдагдлыг л нэмэгдүүлнэ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн амлалтыг биелүүлэх бодлого байж болно. 600 тэрбум ам.доллар гэдэг тухайн улсын зах зээлийн  хүрээнд харахад бага мөнгө учраас нөлөөгүй”.

 

МУИС-ын эдийн засгийн багш судлаач, доктор профессор Л.Оюун

“Долларын нийлүүлэлт нэмэгдсэнээр гадаад худалдаагаа доллараар хийдэг манайх шиг улсад шинэ доллар орж ирнэ. Энэ нь төгрөгийн эргэлтэд нөлөөлж, ханш чангарна. Өөрөөр хэлбэл экспортод сөрөг, имтортод эерэг нөлөө үзүүлнэ. Аливаа улс экспорт, импортоо аль алиныг нь дэмжих ёстой. Тиймээс үүнийг саармагжуулах үйл ажиллагааг бодлогоороо хийх шаардлагатай. Энэ нь гарах сөрөг үр дагаврыг бууруулахын тулд цэвэршүүлж байгаа юм”.

 

 

                                                                                             

Бичсэн: amitaba | цаг: 10:33 | сурвалжлага
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax