О.Дашбалбарын шүлгээс
Тамын хорвоогоос хагацаж, амсхийх цаг чинь ирлээ
Үхлийн ялгуулсан инээмсэглэлийг тосон угтагтун
Үнэндээ уруул чинь хөрснөөр таныг амраана
Үзэгдэхгүй, харагдахгүй болж байгаад чинь баяр хүргэе
Үхэл хэмээх мөнхийн анд чинь тосон авч буйд баяр хүргэе
Олон арван жилийн ял амьдралыг эдэлж дуусаад
Орон гяндангаас гарах шиг биеэ орхисонд баяр хүргэе