2008-10-29
Би амьдралд хайртай бас үзэн яддаг

                                                                                                                                                            2008.06.10                  13:30

                 Би өнөөдөр яагаад гунигласнаа үл ойлгоно. Өнөөдөр намайг гэрэлтүүлсэн зүйл минь Г.Аюурзаны Илбэ зэрэглээ роман байлаа. Тэр чигээрээ амьдрал. Миний амьдрал ч юм шиг. Амьдралын мөн чанар... Сэтгэлийн гүн дэхь нууцхан гуниг минь хэдэн сар жил л намайг зовоолоо.  Яг юунд тэгтлээ их шаналдагаа би өөрөө ч мэдэхгүй. Амьдрах итгэлээ алдсан ч юм шиг.  Гэвч Миний энэ бодол ч гэсэн миний амьдралын нэг хэсэг.

...Энэ хачин амьдралд давчдах ын цагт, Ямар нэгэн юм бичихээс өөр гарц үгүй  ээ ...                                                         Би миний доторх хүн бид 2 үүрд хамт. Тиймээс би хэзээ ч  ганцаардахгүй.  Би амьдралын юм бүхэнд шингэж, амьдралын мөн чанарыг ойлгохыг хүснэ. Би ном унших дуртай. Бас өөрийнхөөрөө ганцаараа юм болгоныг бодож, эргэцүүлэхдээ бүхнээс илүү жаргалтай. Энд номын санд хүйтэн байгаач, миний зүрх зохиолчийн зүрх шиг улам халуунаар төөнөж байна. Амьдрал бол миний тоглоом наадгай.  Би амьдралыг хааш нь ч эргүүлж чадна. Миний үзэг бүхнээс илүү над хүч өгнө. Би  би бол бигээрээ л үлдэнэ. Би амьдралд хайртай бас үзэн яддаг. Миний оршихуй сайн муугийн цогцол. Өнөөдөр би нэг эдэнд татагдлаа ч маргааш үзэн ядна. Бүр шал өөр зүйлийг шохоорхоно. Салхинд намилзах хөшиг яг миний  сэтгэл шиг хааш яаш тэмүүлнэ. Заримдаа хүсэл зорилготой ч юм шиг эрч хүчээр дүүрэн. Хааяа нэг л зорилгогүй салхинд хийсэх хамхуул шиг аясаараа л ...  энэ нь Хүн хэзээ ч нэг юманд тууштай байхгүйг илэрхийлэх шиг.   Бас би жаргалтай үедээ чанга хашгарч, үсэрч гүйхгүй бүр инээхчгүй. Зүгээр л сэтгэлийн гүндээ сүүмэлзэнэ.    ЭНэ бол би бас амьдрал билээ.                                                               

Бичсэн: amitaba | цаг: 18:19 | бодрол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(8)
Сэтгэгдэл:


зөв зөв
ихэмсэг оршихуйг дахин магтая би
Бичсэн: amitaba цаг: 14:45, 2009-12-02 | Холбоос | |


soko
bi baihgui bol busad zuils baihgui shdee tegehler yaalt ch ugui bi chuhal bi davtagdashgui bi huurbarlagdahgui bi orchuulagdahgui tegehleer bi bi bi bas dahin bi...
Бичсэн: Зочин цаг: 14:39, 2009-12-02 | Холбоос | |


Гоё дурсамж бий болгожээ cheburashka
Бичсэн: amitaba цаг: 14:32, 2009-12-02 | Холбоос | |


Амьдарлын мөн чанар бол би, би бас дахин би гэж боддог.
Тиймээс өөрөөрөө байх дуртай
Бусад над юу гэж хэлэх нь хамаагүй
Гол нь би өөрийгөө мэдрэхдээ хамгаас илүү жаргалтай байдаг
Бичсэн: amitaba цаг: 14:25, 2009-12-02 | Холбоос | |


Би тэнэг байж болно.
Гэхдээ над үзэл бодлоо илэрхийлэх эрх бий шүү.
Хүн хүний сэтгэхүй мэдрэмж өөр... бусдыгаа хүндэтгэж сур Баатараа...
Бичсэн: amitaba цаг: 16:56, 2009-11-19 | Холбоос | |


ene zohoiliig unshij uzeegui gehdee tanii helsneer unshie..bi songodog zohiol d durtai
Бичсэн: otgonbayr (зочин) цаг: 12:47, 2009-05-14 | Холбоос | |


CHI
ямар тэнэг мал бэ???????????????????? чи
laughing
Бичсэн: BAATAR (зочин) цаг: 16:06, 2008-12-13 | Холбоос | |


би энэ номыг уншчаад алхаж явж байгаад /олон юм бодож байгаад/
өмдөө гогдож урсан юм . тэгэхдээ энэ бол миний энэ номыг уншсан үед бодож байсан зүйлийг минь сануулаг гэж бодсон.
бодож байсан зүйлээ мартчдаг юм, тэмдэглэж авахгүй бол. тэмдэглэсэн бол тэрийгээ үргэлжлүүлж бодно шүү дээ happy

Аюурзана зохиолчийн бичсэн номноос би өөрөөрөө байх нь муу юм биш гэсэн шүү юм бодоод байгаа
Бичсэн: galbaatar цаг: 20:09, 2008-10-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax