2008-10-23
Жолооч

            Цайз захын талбайд цэнхэр өнгөтэй, давхар эсвэл дан кабинтай ачааны 20 оод машин ачаа хүлээн зогсоно. Цас орчихсон энд тэндгүй хөхөрсөн улайрсан хүмүүс холхилдоно. Харин ачаа зөөлгөх хүмүүс бараг л харагдахгүй . Тэгэхэд ачааны машины жолооч нар нүдээ ширгэтэл хажуугаар өнгөрөх хүмүүсийг харж байлаа.

            Зогсоолын атаман маягтай жижигхэн, урагдсан хувцастай халамцуу залуу машин болгон дээр очиж мөнгө нэхэх юм. Мөнгөгүй гэвэл дугуй шилийг чинь хагална шүү гэж сүрдүүлнэ.

Жолооч нарын зарим нь олсон хэдэн төгрөгөө урвайж, ярвайн өгнө. Бусад нь мөнгө байхгүй гэж нүүр нүдгүй цус нулимстайгаа холилдож дээр доороо гаран үзэлцэж байлаа. Харин автобусны буудал дээр архи уугаад тасарсан, гутал хувцасгүй хэд хэдэн хүн хүйтнийг үл хайхран унтах аж.

            Гэтэл нилээд их барилгын материал авсан, гуй гаруй насны махлаг эмэгтэй ирэхэд, жолоооч нар ачаагаа булаацалдан ... миний машин дулаахан, би хямдхан хүргээд өгье ... хэмээн бусдыгаа цохих юм.  Харин үлдсэн жолооч нар нь ...муу новш энэ хүйтэнд 3хан мянгаар яваад байхдаа яадаг юм, шатахууныхаа мөнгийг ч хийж чадахгүй байж... , муу арчаагүй ... урдуур орчлоо шүү... гэж хараалын үг урсгана. Ганц хоёр жолооч нь мод түлээ авч буй хүмүүсийг дагалдан явж, авсан зүйлийг нь ачигч шиг зөөн байж, нэг зам оллоо. Тэгээд сэтгэл нь нэг л хангалуун нүүрэнд нь хөөр баясал тодорно.

            Нэлээн хойно зогсож байсан 07.. УБЯ дугаартай, давхар кабинтай портер дээр туранхай бор хүүхэн очин, хээв нэг машинд нь сууна. Тэгээд тэд Улиастайн тийшээ 3 тонн нүүрс ачихаар болж, машинаа асаах гэтэл асдаггүй ээ...

Аккумлятор нь хүйтэнд суучихаж, тиймээс түрж асаахаас өөр аргагүй болов. Халзан толгойтой халтирдаг гуталтай жолооч машинаа цайзаас оффицер хүртэл түрэн байж нэг юм асаалаа. Тойргоор эргээд явах гэтэл  цагдаа зогсоон бүр тодруулбал зөрчил гаргаагүй байхад нь 8000 төгрөгөөр торгочихлоо. Бас замын уулзвар дээр зам тавьж өгсөнгүй гэж жиптэй хижээл насны эр ирж, өнөөх портерийн жолоочийг зодох шахам дайрч, дээрэлхэх юм.

Цас орсон халтиргаатай болохоор зам явахад хэцүү, дугуй нь халитраад явах аргагүй нөхцөлд жолооч нар арга эвийг нь олон ачаагаа хүргэхийг л хичээнэ.

 

Бичсэн: amitaba | цаг: 11:22 | сурвалжлага
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


bid sain tsagiig awchirah yostoi
Bid l eh ornoo hogjuuleh ireedui n sh d
Бичсэн: amitaba цаг: 16:45, 2009-11-19 | Холбоос | |


эх орноо нулимах хаашаа ч юм. гэхдээ иймэрхүү мэдээлэл уншихаар цөвүүн үед нь амьдрах азгүй хувьтай юм шиг санагдах юм. яахав гэхдээ пионер болж амжаагүй ч гэлээ сайхан цагыг нь харсоон. ккк.
Бичсэн: ketchup цаг: 17:36, 2009-01-06 | Холбоос | |


Амьдрал, тэмцэл гоё нийтлэл байна Applause
Бичсэн: xvv цаг: 21:17, 2008-10-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax