2008-10-23
Гадаад оюутнууд бидний талаар

 

МУИС-ийн Монгол хэл соёлын сургуульд арваад орны оюутнуудтай.                                             Тэднээс Польш, Америк 2 оюутантай бяцхан яриа өрнүүлсэн юм.

                                                                                                        Рудольф ПечниК /Р/ - АНУ

                                                                                                         Которжин Голик /Г/  - Польш

Монголд ирэхээсээ өмнө Монгол хэл судалж байв уу?                                                                                Г: Би Польшид байхдаа Монгол Төвдийн Соёл чиглэлээр 3н жил сурсан. Тэнд би монгол бичгийг түлхүү үзсэн. Нээрээ Манай сургуулийн нэг багш МУИС-аас хүндэт доктор цол авсан. Монгол ирж хичээл заагаагүй мөртлөө уг цолыг авсан. Яаж авсан юм бүү мэд. Би лав ойлгохгүй байгаа юм.

Монгол хэл сурахад хэцүү байна уу?                                                                                                           Ярианы болон бичгийн хэлийг ялгахад төвөгтэй. Мөн доод өнгө аястай үгийг хэлэхэд хэцүү байдаг.

Монголд амьдарахад  хамгийн хүнд  асуудал юу вэ?                                                                                Р: монголоор ярих л хэцүү                                                                                                                                                                           Г:Бидний гадаад төрх эрс ялгаатай болохоор, зарим хүмүүс дургүй байдаг. Мөн монголчууд цаг барьдаггүй, хариуцлагагүй, хэнэггүй хүмүүс шиг санагдсан.

Тэгвэл сэтгэлд чинь хүрсэн зүйл юу вэ?                                                                                                                                                    Р:Сарлагын өрөм ёстой гоё, салахын аргагүй юм билээ. Тийм гоё зүйл байдагт үнэхээр итгэхийн аргагүй шүү. Мөн нум сум харвах их таалагдсан. Би урьд нь Тосонцэнгэлд болсон наадамд оролцож байсан. Наадмын өмнө нилээд сайн бэлдсэн ч яг баярын өдөр дэндүү халуун байсан болохоор нум зөөлрөөд сайн харваж чадаагүй. Монголчуудын хараа сайн юм билээ.

Гэрт амьдарч үзсэн үү?                                                                                                                            Р: Үзсэн. Миний бодлоор Хөдөөний айлын дайсан хорхой юм шиг санагдсан. Гэртээ унтаж байхад орны бүтээлгэн дээр муухай том хар нисдэг хорхой явж байсан. 

Монгол киноны тухайд?                                                                                                                            Р: Гарьд магнай, Хонины найр, Мартагдашгүй намар, Тод магнай зэрэг кинонуудыг үзсэн. Эдгээр кинонуудаас монголчуудын амьдрал, зан заншлыг харсан. Харин орчин үеийн кинонуудыг сонирхдоггүй. Г: Оскарын шагналд нэр дэвшсэн Ингэн тэмээний нулимс киног үзээд өөрийн эрхгүй уйлсан шүү. Мөн өвөрмонголчуудын хийсэн Чингис хаан кинонд дуртай.

Монголын аль нутгаар аялж үзсэн бэ?                                                                                                    Г: Дарьганга, Ховд, Өвөрмонголын Ордосруу аяласан. Ихэнх нь халх боловч нутгийн аялгуу, зарим заншлаараа ялгагддаг. Өвөрмонголчуудыг Хятадын Монгол, Армонголчуудыг Оросын Монгол гэж ярьдаг. Өвөр Монголчууд хоорондоо харилцахдаа хятад болон гадаад үгийг ерөөсөө хэрэглэдэггүй. Харин Ар Монголчууд яриандаа орос болон бусад гадаад үгийг маш их хэрэглэдэг юм билээ.

Дэлхийн улсуудаас аль нь таны сонирхлыг татдаг вэ?                                                                          Г: БОлгар, Ар болон Өвөр Монгол. Монголын аж амьдрал, соёл заншил, хуучин монгол хэл, нутгийн аялгуу, үзэсгэлэнт байгаль, зэрлэг амьтад нь үнэхээр дуртай.

Монгол оюутан залуусын талаар таны бодол?                                                                                         Р: Шүлсээ дураараа хаядаг.                                                                                                                  Г:Хичээл дээр хэнэггүй, анхааралгүй, мессэж бичээд хоорондоо элдэв юм яриад л сууж байдаг. Хичээлээсээ их хоцордог. Эцэг эх мөнгө төлсөн юм чинь биднийг яаж ийж байгаад төгсгөнө гэсэн бодолтой. Ном уншдаггүй. Сургуулийн зөвлөлийн гишүүд ажил төлөвлөчихөөд хийдэггүй, хичээл ихтэй, ажилтай амжсангүй дараа болъё гээд л хойшлуулаад байдаг. Юуг яаж хийх юм бүү мэддээ. Газрын зураг мэддэггүй. Саяхан хичээл дээр нэг монгол оюутан Африк гэдэг чинь ганцхан улс гэж ярьж байсан. Польшид бол сурах чин эрмэлзлэлтэй хүмүүс л их сургуульд ордог. Мөн газрын зураг мэдэхгүй хүүхэд бага сургууль төгсөнө гэж үгүй ээ.

Оюутан залуустаа хандаж юу хэлэх вэ?                                                                                                Цаг хугацаа маш үнэтэй учир уулзах гэж буй хүнээ хүндэлж, цаг барьж сураарай.                          Мөн хичээл номоо сайн хийгээрэй залуусаа.

Бичсэн: amitaba | цаг: 14:03 | ярилцлага
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(10)
Сэтгэгдэл:


миа ichmer yum
Бичсэн: hei цаг: 07:03, 2011-12-04 | Холбоос | |


дугаараа шүлсээ хаядаг.цаг барьдаггүй.бидний гол дутагдлуудын хэсэг нь дээ эргэлзэх
Бичсэн: zaluu цаг: 10:20, 2011-07-01 | Холбоос | |


бид нар ч гэсэн гадаадад сурвал хэсэг хугацааны дараа тэднийгээ шүүмжилнэ дээ.
-хийе гэсэн ганцхан юмаа хийдэг. манайхны хэлдгээр гарын үзүүрээр хийчих юмыг хийж чаддаггүй гээд л ярих байх дөө гэж.
Бичсэн: tamerlan13 цаг: 08:48, 2011-07-01 | Холбоос | |


Тийм шүү
Бүгдийг мэддэггүй юмаа гэхэд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болох хэрэгтэй
Бичсэн: amitaba цаг: 18:47, 2011-06-30 | Холбоос | |


Гэхдээ газрын зураг мэдэхгүй гэдэг нь арай л байна даа. Мэддэггүй бол ярихгүй л байх хэрэгтэй. Манай сүүлийн үеийн залуус хэтэрхий мэдлэг муутай болсон дог шүү. Хамгийн энгийн жишээ гэхэд ТВ9 дээр гадаг АХА-г үзэхээр байнга харуусал төрдөг шүү. Залуусаа гадныхан үлгэр жишээ болохгүй ч доог болохгүй байцгаа л даа not talking
Бичсэн: Чойрын Хүү цаг: 20:20, 2010-09-10 | Холбоос | |


тэгнээ тэр.
өрөм цаг 2оо гэж...
Бичсэн: Сурах Шалтгаан цаг: 18:31, 2010-09-10 | Холбоос | |


Тэдэнтэй ярилцаж байхад зорилго тэмүүллийг мэдэрсэн
Монголын талаар сайхан зүйл хэлж байгаач басамжлалтай...
Бичсэн: amitaba цаг: 14:38, 2009-12-02 | Холбоос | |


orom goyo. tsag barih hetsuu.
Бичсэн: Зэрэглээ цаг: 15:34, 2009-03-03 | Холбоос | |


Өрөм идмээр санагдчихлаа
Бичсэн: honzo цаг: 01:37, 2008-10-24 | Холбоос | |


Applause
Бичсэн: xvv цаг: 21:14, 2008-10-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax