Би өнөөдөр 29 дүгээр сургууль дээр очлоо. Нэг л дотно орчин намайг угтана. Энд тэнд хүүхдүүд дохиогоороо харицан чимээгүй орчин ноёлох ч би тэдний инээмсэглэлийг хараад, тэдний гарахгүй байгаа дуу хоолойг мэдрэх шиг. ХҮний орчлонд сонсголын бэрхшээлтэй төрсөн ч тэд шантрах зүйлгүй, амьдралыг сөрөн тэмцэж байгаад нь би үнэхээр баярлаж байна. Тэдэн шиг агуу хүүхдүүд энэ дэлхийд алга байх.
Би хүртэл өчүүхэн зүйлээс болж амьдралаас уйддаг. Миний хоромхон зүйлийн зовлон тэдний хажууд юу ч биш. Тэднийг хараад хамгаас их урам, зориг авах юм. Өөрийн мартсан мөрөөдлөө хүртэл эргэн санах юм. Болдог бол өдөр бүр л тэр сургууль руу явж, тэр хүүхдүүдтэй уулзахыг, ярилцахыг хүснэ.
Бүр 5 жилийн өмнө харж байсан сурагч хүү намайг таньж, сайн уу гэхэд нь ямар их баярлав аа. Би дохионы хэл мэдэхгүй л дээ. Гэхдээ л чадах ядахаараа дохиж ойлголцохыг хичээсэн. Тэр жаахан хүү гэрлүүгээ харих гэж байгаа бололтой. Даанч Сайн уу? Чи өндөр болжээ, Хичээл сайн уу гэхээс өөр зүйл ярьж чадсангүй. Гэвч миний унтарсан сэтгэл тэднийг хараад сэргэсэн юм. Гэдэс өлсөж, явах тэнхэлгүй болсон байсан ч тэднийгээ хараад ямар их эрч хүч авсан гээч.
Би тэнд очихоороо баяр хөөрөөр бялхаж, нэг л амар тайван болчихдог. Надад ямар дотно сэтгэгдэл төрүүлдэг гээч. Би тэднийг танихгүй, гэхдээ цаанаа л дотно. Тэднийгээ дэмжиж, амьдралд нь яаж туслах вэ? Тархи толгойнд минь энэ л зүйл эргэлдэнэ.
Би нэг жилийн дараа өөрийн мөрөөдлөө биелүүлж, тэдэндээ зориулсан олныг хамарсан томоохон нэвтрүүлэг хийхийг зорьж байна. Үлдсэн хугацаанд судалгаа, төлөвлөгөөгөө нарийвчлан, толгойгоо гашилгана. Тэднийгээ нийгэмд тэгш эрхт гишүүн болоход би юм хийх ёстой. Чадах ёстой. Мөрөөдөл минь биелнэ. Би чадна.