2009-11-29
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурах эрхээ эдэлж чадахгүй байна

    
Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо баримт зөрүүтэй байдаг

Дэлхийн хүн амын арав орчим хувь буюу 650 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй байдаг байна. Үүнээс 80 гаруй хувь нь ядуу буурай оронд амьдардаг бөгөөд хөгжлийн бэрхшээл болон ядуурлын хооронд нарийн уялдаа холбоо оршсоор байгаа юм. Тухайлбал хөгжиж буй оронд ажил эрхлэх насны тахир дутуу хүмүүсийн 80-90 хувь нь ажилгүй, үйлдвэржсэн оронд энэ тоо арай бага 50-70 хувийн хооронд хэлбэлздэг байна. Юнескогийн судалгаанаас харахад хөгжиж буй оронд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 90 хувь нь сургуульд сурдаггүй гэжээ. Тэдний боловсрол эзэмших эрх нь чамлалттай байгаагийн наад захын жишээ нь энэ юм. Манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх нэгдсэн судалгаа байхгүй. НХХЯ, ҮСГ, ЭМЯ-аас гаргаж буй тоон мэдээлэл зөрүүтэй байдаг. Тухайлбал ЭМЯ 115 мянган иргэн үүнээс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо сүүлийн гурван жилийн байдлаар 34 мянгаас 41 мянга болтлоо нэмэгдсэн . Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нэмэгдэх болсон шалтгаан нь хотын агаарын бохирдол, хоол хүнс гээд олон хүчин зүйлсээс шалтгаалж байна гэлээ. Эхийн хэвлий дотроо ураг гажиж үүнээс улбаалаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цөөнгүй төрж байна гэсэн судалгааг холбогдох газрууд нь хийжээ. Харин ҮСГ-аас 67 мянга гаруй иргэн байна гэлээ. Үүнээс 0-16 настай хүүхэд долоон мянгаад байна гэж судалгаандаа гаргажээ. Гэхдээ энэ тоо бас маргаантай. Судалгаанд хамрагдаагүй хүүхэд байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй. Мөн дээрх судалгаанууд хоорондоо дэндүү их зөрүүтэй байгаа юм. БСШУЯ-ны харъяа сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29р сургуулийн захирал Ц.Гэлэгжамц “ Жил болгон аймаг аймагруу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог гаргахаар мэдэгдэл явуулдаг ч, тоо баримт зөрүүтэй байсаар байна. Үүнд нэгдсэн төлөвлөгөөтэй судалгаа хэрэгтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ихэнхи нь амьдралын боломжгүй учир тоо бүртгэлээс орхигдох тохиолдол бий. Үүнээс болоод хичнээн хүүхэд сурч чадахгүй байгааг бид мэдэхгүй” гэлээ.

Сургуульд хамрагдалт хангалтгүй
Монгол улсын боловсролын тогтолцоонд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн сургалттай болон тусгай сургалттай сургуульд сурах эрхтэйг нь заасан байна. Гэвч ердийн сургалттай сургуульд тэд суралцах нь цөөн, олонх нь тусгай сургуульд сурдаг. Нийтдээ зургаан тусгай сургууль байдаг бөгөөд улсын хэмжээнд хоёр нь үйл ажиллагаагаа явуулдаг байна. Үүнээс үзэхэд Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суурь боловсрол эзэмших боломж хязгаарлагдмал гэдэг нь харагдаж байгаа юм. . Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дөрвөн тусгай сургуульд нийтдээ 1000-аад хүүхэд сурдаг. Харин улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хоёр сургуульд 700-аад хүүхэд сурч байна. Дээрх сургуулиуд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэдэн хувийг хамруулж байгааг гаргахад хэцүү юм. Яагаад гэвэл манайд эдгээр хүүхдүүдийн талаарх нэгдсэн тоо баримт байхгүй гэдэгийг дахиад дурдчихъя. БСШУЯ-ны ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Ж.Мягмар “Яам дээрх хүүхдүүдийн тоонд анхаарахаас илүү, одоо сурч буй хүүхдүүдийнхээ сурах орчин нөхцлийг бүрдүүлэхийг зорьдог. Тухайлбал харааны бэрхшээлтэй хүүхдэд барель ном, сонсголын бэрхшээлтэй хүүхдэд сонсголын аппарат, согог зүйн сайн багш хэрэгтэй ” гэлээ. Мөн дэлхийн банкнаас 400 мянган долларыг өгсөн бөгөөд эдгээр нь тусгай сургуулиудад мэргэжлийн кабинет байгуулахад ашиглаж байгаа юм байна. Тусгай сургуулийн багш нарыг хэрхэн бэлтгэдэг вэ? 90-ээд оноос өмнө багш нарыг ОХУ, Унгарт бэлтгэдэг байсан, нийтдээ 120-оод хүнийг сургажээ. Унгарын тусгай сургуулийн багш нарыг бэлтгэдэг сургууль нь дэлхийд дээгүүрт ордог бөгөөд манай багш нарын ихэнх нь унгарт бэлтгэгдсэн. Монголын анхны согог зүйч багш нарын нэг Д.Батхүү “Өнөө үед Тусгай багш нарыг бэлтгэх хүчний бодлого алдагдсан. МУБИС төгссөн оюутнуудаас сонгон авч, сургалтын арга зүйд сурган багшаар авдаг “ гэж хэлсэн юм. Мөн хотын боловсролын төвөөс жилдээ нэгээс хоёр удаа багш нарыг тусгай сургалтанд суулгадаг. Сэргээн засалтын үндэсний төвөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш нарыг бас мэргэшүүлдэг байна. Өнгөрсөн жилээс л МУБИС-д тусгай онолын 20 цагийн хичээл ордог болжээ. БСШУЯ-ны ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Ж.Мягмараас яагаад тусгай сургуулийн багш нарыг гадаадад мэргэшүүлэхгүй байгаа талаар тодруулахад “Сүүлийн жилд тэнд очсон оюутнууд өөрсдөө мэргэжлээ их сольж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах хүсэл эрмэлзэлгүй болжээ. Үнэхээр чин хүсэлтэй оюутнууд байвал бид мэргэжлийн курст суулгаад, цааш нь мэргэшил дээшлүүлэх тал дээр анхаарна. Тэрнээс биш дургүй хүмүүсийг хүчлэх хэрэггүй гэж бодож байна. Гадаадын сургуулиудад тусгай багш сургах захиалга өгдөг ч хүмүүс хичээлээ орхисон тохиолдол их гарсан” гэлээ.

Бичсэн: amitaba | цаг: 14:43 | өгүүллэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(19)
Сэтгэгдэл:


Сайн байна уу? Би бас энэ талаар сонирохж сургууль дээрээ төсөл бичэж хэрэгжүүлэх гэж байгаа боловч нэг л газар авч өгөхгүй байнаа. Тэгээд өөрөөс чинь энэ талын мэдээлэл тоо баримт авах гэсэн юм хариу яаж холбогдох уу би энэ бүтэнсайнд энэ сэдвээр илтгэл тавих гээд байгаа юм аа.
Бичсэн: Золбаяр (зочин) цаг: 11:00, 2014-11-13 | Холбоос | |


энэ мэдээлэл таалагдаж байна. би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин сургагч байгшийн талаар судалгаа хийж байгаа энэ талаар үндсэн тоо баримт хэрэгтэй байна.
Бичсэн: Зочин цаг: 18:14, 2014-02-16 | Холбоос | |


харааны болон сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн амжилт
Бичсэн: Отгонтуяа (зочин) цаг: 15:18, 2013-04-21 | Холбоос | |


энэ хэдэн оны тоо баримт юм бэ?
Бичсэн: otgoo цаг: 21:14, 2012-11-05 | Холбоос | |


сайн байна уу?
таны энэ мэдээлэл маш таалагдаж байна . би багш мэргэжлээр суралцдаг. тэгээд "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ АРГА БАРИЛ " сэдвээр судалгааны ажил хийж байгаа. тантай холбоо барьж энэ талаар мэдээлэл авмаар байна. миний e mail hayag nymka_igl@yahoo.com
Бичсэн: Зочин цаг: 15:05, 2012-04-29 | Холбоос | |


,,,,,,,,,,
Миний танилцуулганаас мэйл хаягийг минь аваад холбогдоорой
Бичсэн: amitaba цаг: 18:27, 2011-06-30 | Холбоос | |


,,,,,,,,,,
Чиний хаягийг бүртгээд авчихлаа. Ямар мэдээлэл хэрэгтэйгээ тодорхой бичээд явуулаарай
Бичсэн: amitaba цаг: 18:23, 2011-06-30 | Холбоос | |


сайн байна уу би мубис-н 3р курсын оюутан байна. надад сонсголын бэрхшээлтэй хүүхдийн судалгаа хэрэгтэй байна таньтай холбогдмоор байна энэ миний майл хаяг: badamaa1990@yahoo.com shuu holboo bariarai help me
Бичсэн: Зочин цаг: 17:28, 2011-06-05 | Холбоос | |


bayrlalaa
nadad utas, mail haygaa uldeechih bi ergeed holbogdoy
Бичсэн: amitaba цаг: 11:08, 2011-01-11 | Холбоос | |


sn bnuu en unheer gaihaltaa bolson bnaa nadad en tuhai medeelel mash ih heregtee bnldaa uurtee chin holbgj bolhuu yaj holbogdoh ve
help me!
Бичсэн: Зочин цаг: 20:37, 2011-01-10 | Холбоос | |


Сэтгэгдлийг устгасан: amitaba хэзээ: 2011-6-30
Бичсэн: Зочин цаг: 15:07, 2010-11-11 | Холбоос | |



Баярлалаа бяцхан зүтгэлийг минь үнэлсэнд.
Бичсэн: Амитаба (зочин) цаг: 15:18, 2010-11-05 | Холбоос | |


uneheer gaihaltai bichsen bna
Бичсэн: Daruuhan цаг: 22:26, 2010-11-04 | Холбоос | |



гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 15:53, 2010-11-03 | Холбоос | |


Сайн байна уу
би амитаба байна
би энэ мэдээллийг өөрийн цуглуулсан материал дээр үндэслэж зарим эх сурвалжтай уулзаж байж гаргасан
холбогдох хүмүүсийх нь утсыг авч болно
яг ямар чиглэлийн мэдээлэл авах аа дэлгэрэнгүй бичээрэй
би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлаар дагнан бичих сонирхолтой
энэ талаар жаахан судалгаа бий
харилцан холбоотой байя
надад бас японы хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, бодит байдлын талаар мэдээлэл өгч байгаарай
Бичсэн: амитаба (зочин) цаг: 18:17, 2010-10-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax