Бухенвальдаас хиисэн сурвалжлага
Хүмүүсиин цогцсыг гуалин мод шиг хоёр эгнээ болгон хураажээ. Тэдгээр цогцоснууд яс арьс болж, хувхаи цаисан харагдана. Зарим цогцсыг хүн харахын аргагүи болтол зэрэмдэглэжээ…
Хоёроос бусад хүнии цогцос нүцгэн баив. Цогцоснуудын тоог гаргахыг би баидгаараа хичээснии эцэст, хоёр эгнээ болгон цэмциитэл хураасан 500 гаруи насанд хүрсэн эрэгтэи хүн, хөвгүүдиин цогцос баигааг мэдсэн юм…
Өнгөрсөн 12 жилиин хугацаанд энд хичнээн аавын хөвгүүд, охид амь үрэгдсэнииг зөвхөн бурхан л мэдэх баих…
Гэхдээ минии сонссоноор тэр хорих лагерт эдүгээ 20 гаруи мянган хүн баигаа ажээ. Гэтэл нэгэн цагт энд 60 гаруи мянган хүн хоригдож баисан гэдэг. Гэтэл бусад нь хаачсан баих вэ?
Бухенвальдын талаар минии өгүүлсэн зүилд та бүхэн итгээсэи гэж би мөргөж баина. Би үзэж харсан, сонссон зүилиинхээ тухаи өгүүлсэн. Гэхдээ үзсэн сонссон зүилиин ихэнхииг илэрхиилэх үг надад олдоогүи юм. Даин тулаанд үхэгсэд олон баидаг боловч амьдаараа үхсэн ч мөн баих...
Бухенвальдын талаар хиисэн сурвалжлагыг маань дэндүү бараан болж хэмээн бухимдаж баиж болох юм. Гэхдээ түүнээс ч бараан аимшигтаи зүил баисан юм шүү. Бухенвальд бол цаазын тавцан, аллагын талбар баисан юм. Би зөвхөн өөриин үзсэн харсан сонссон зүилиин өчүүхэн хэсгиин талаар өгүүлсэн юм.