...Олон мянган асрамжийн төвөөс
Ганц л хаяг намайг авах юм даа
Зүүдэнд ирдэг сайхан ээж минь
Зуны цагтаа хаягаас аваач дээ... гэж Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн хүүхдүүд дуулах аж. Тэд гэрийнхнийгээ ирээд авах болов уу гэж харна. Зарим нь “ирэхгүй дээ ирэхгүй. Биднийг хаясан” гэж ярих нь ч бий. Ингээд тус төвд олон удаа ирсэн, өөрийгөө Хавираа гэх 15 настай хүүтэй ярилцлаа.
-Ам бүл хэдүүлээ вэ?
-Манайх ам бүл долуулаа. Гурван ах, хоёр эгч, ээжтэйгээ амьдардаг. Би айлын бага.
-Гэрийнхэн нь юу хийдэг вэ?
-Гэрт очоогүй удсан болохоор сайн мэдэхгүй б...